Өвөлжөө, хаваржаа, зуслангийн зориулалтаар Горхи-Тэрэлжийн БЦГ-т газар ашигладаг иргэд нүхэн жорлонгоо стандартад нийцүүлж, өнгө үзэмжийг сайжруулан засаж янзлах ажлыг зохион байгуулж байна.
Улаанбаатар хотод 200.000 мянга гаруй нүхэн жорлон байгаа ба үүнээс шалтгаалсан хөрсний бохирдол жил бүр нэмэгдсээр байна. “Жорлон” Үндэсний чуулган нь гэр хорооллын нүхэн жорлонг үе шаттай бууруулах, Монголд зочлох жилийн хүрээнд аялал жуулчлалын баазуудыг стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болгох, цаашид хэрэгжүүлэх бодлогоо тодорхойлох зорилготой юм.
Чуулганд салбар байгууллагын болон шийдвэр гаргах түвшний төлөөлөл оролцон хэлэлцүүлэг өрнүүлж, шинэлэг шийдэл саналыг дэвшүүлсэн технологийн үзэсгэлэн гарч, сайн туршлага хуваалцах 300 гаруй зочид оролцоно.
0 cэтгэгдэлтэй