Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 04 тоот албан даалгаврын дагуу Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болох, нүхэн жорлонг буулгах тухай албан мэдэгдэл хүргүүллээ.
Тус ажлын хүрээнд нийт 23-н нүхэн жорлонг иргэн, аж ахуйн нэгж байгууллага өөрсдөө буулгасан бөгөөд шаардлага биелүүлээгүй 206 нүхэн жорлонг албадан буулгав.
Албан даалгавар хүргүүлснээс хойш иргэн-123, аж ахуйн нэгж байгууллага -83, нийт 229 нүхэн жорлонг буулгасан байна.
Буулгасан жорлонгийн оронд стандартад нийцүүлэн ултай кольцоо тавин, өнгө үзэмжийг сайжруулсан жорлон байрлуулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
0 cэтгэгдэлтэй