БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийг дуучин Д.Болдод тусгай хамгаалалттай газар олгосон гэсэн шуугиан сошиал орчинд өрнөсөн. Харин энэ асуудалд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хариулт өглөө. Тэрбээр, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар хэн нэгэнд газар бэлэглэх ямар ч боломжгүй. Ер нь олгох газар ч байхгүй. Дуучин Д.Болд болон Кёкүшюүзан Д.Батбаяр, Т.Баясгалан нарын 48 иргэнд газар олгосон гэдэг мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан.
Дуучин Д.Болдын хувьд 7 жилийн өмнө Нүхтийн аманд хаус худалдаж авсан юм байна. Үл хөдлөхийн гэрчилгээ нь гарсан. Иргэний болон бусад хуулиар газар олголт хийсэн. Төр өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалах зохицуулалттай. Өөрөөр хэлбэл түүнд би 2751 мкв газар олгосон зүйл байхгүй. Бэлэглэсэн зүйл байхгүй. Хүний үл хөдлөх хөрөнгө хуулиар баталгаажсан учраас энэ хууль, журмыг л барьж ажиллаж байгаа гэсэн үг.
Богд хаан уулын дархан цаазат газрын 5594 га газрыг улсын тусгай хамгаалалтын бүсэд албан ёсоор шилжүүлсэн. Ингэснээр тухайн газар дахин ашиглагдахаас сэргийлэх арга хэмжээг авч чадсан. Энэ газар нь өнөөдрийн түвшинд газар олгож, үл хөдлөх хөрөнгөөр барилгажсан хэсгүүдийг тулгаж оруулсан. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Зөвшөөрлийн тухай хуулиар газрыг зөвхөн дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтаар олгохоор болсон.
Тусгай хамгаалалттай газар нутгийн хувьд дуудлага худалдаа гэж байхгүй. Зөвхөн төслийн сонгон шалгаруулалтаар олгоно.
Намайг сайд болсны дараагаар 174 иргэний газрын асуудал байгаа. Өнгөрсөн хугацаанд 174 иргэнээс шүүгээд 74 иргэний асуудал үлдсэн. Тодруулбал, хорооны тодорхойлолт, цахилгааны мөнгө төлж байсан баримтууд гэх мэтчилэн Улсын бүртгэлийн ерөнхий газраас авсан баримтыг үндэслэсэн. Гэхдээ үүнийг БОАЖЯ дангаар шийдээгүй. Холбогдох ажлын хэсэг болон “Зайсангийн уугуул иргэд” ТББ-аас оролцоод 74 иргэний асуудлыг шийдсэн.
Горхи-Тэрэлж дээр 48 уугуул иргэнд газар олгосон. Үүн дотор Д.Батбаяр, Т.Баясгалан нарын нэр орсон юм байна. Өнгөрсөн 2011 оны арванхоёрдугаар сарын 23-ны А/466 тоот тушаалаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт байрлах эрхийн гэрчилгээг олгосон юм билээ. Бид уугуул иргэдэд газрыг олгосон. Зарим нь яамны гадна эсэргүүцэл илэрхийлж, суулт зарлаж байсан
0 cэтгэгдэлтэй