Цахим гадаад паспортыг өнөөдрөөс олгож эхэллээ

newslifemn 2023-03-15

Цахим гадаад паспортыг өнөөдрөөс олгож эхэллээ. Цахим гадаад паспорт нь 48 хуудастай, хуудас бүр тусгай нууцлалын тохиргоотой, Монгол Улсын төрийн тахилгат хайрхнуудын зураг, улаан номд орсон ан амьтдын зураг, түүхийн гол өвийг цахим паспортын хуудасны хавтаст зураглан оруулжээ.

Одоогийн ашиглаж байгаа энгийн гадаад паспортын хугацаа дуустал хүчинтэй байна. Цаашид энгийн болон цахим гадаад паспортыг өөрийн сонголтоор захиалан авах боломжтой. Энгийн гадаад паспорт нь 40,000 бол цахим нь 82,500 төгрөгийн үнэтэй байх аж.

2023 оны зургаадугаар сарын 1-нээс нисэх буудлууд дээр цахим гадаад паспорт унших төхөөрөмжүүд нэвтрүүлнэ. Цахим гадаад паспортыг дэлхийн 90 гаруй улс ашиглаж байна.