Д.Амарбаясгалан: Шүүр ажиллагааны хүрээнд хууль зөрчиж томилогдсон 800 орчим албан хаагчийг чөлөөлнө

newslifemn 2023-03-20

ЗГХЭГ-ын дарга Д. Амарбаясгалан: Монгол Улсын Засгийн газар 2023 оныг авлигалтай тэмцэх жил болгон зарласан. УИХ, Засгийн газраас авлигатай тэмцэх үйл ажиллагааг бодитой ажил хэрэг болгоход анхаарна.

Энэ хүрээнд Засгийн газраас хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны Шүүр ажиллагаагаар Төрийн албаны тухай хууль, төрийн өмчит үйлдвэрийн газруудад хууль зөрчин томилогдсон албан тушаалтнуудыг дөрөвдүгээр сарын 6-ны дотор чөлөөлж, 10-ны дотор ЗГХЭГ-т хэрхэн яаж шийдвэрлэсэн талаарх мэдээллэл ирүүлэхийг үүрэг болголоо.

АТГ-аас төрийн албаны холбогдох хуулиудыг зөрчиж томилогдсон 800 орчим алба хаагч байгаа талаар мэдээлсэн. Тэднийг чөлөөлнө.