Томуу, томуу төст өвчнөөр өвдсөн хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх багц юм. Энэ нь 100,000 төгрөгийг бэлнээр олгох бус, Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлдэг тусламж, үйлчилгээний зардал юм.
Багцад эмчийн үзлэг, хяналт, шаардлагатай оношилгоо, эмийн болон утлага, физик эмчилгээ зэрэг үйлчилгээ багтана.
Хүүхдийн нас, биеийн ерөнхий байдал, өвчний шинж тэмдэг, хүнд хөнгөн зэргийг харгалзан эмч үзэж, эмчилгээ шаардлагатай эсэх болон ямар тусламж үйлчилгээ үзүүлэхийг шийднэ.
Хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарч, томуугийн шинж тэмдэг илэрвэл харьяа өрхийн эрүүл мэндийн төвдөө хандаарай

0 cэтгэгдэлтэй