Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр (2026.11.17) цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Би ажлаа хүлээлгэн өгч, нэр төрөө сэргээлгэнэ” хэмээн мэдэгдээд буй.
Ерөнхийлөгчийн тамгын газрын хэвллэийн албаны дарга Ц.Ганзориг “Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн талаар ямар ч баримт нотолгоо байхгүй, худал гүжирмэг мэдээлэл удаа дараа өгсөн. Иймээс ард түмний төрд итгэх итгэл, үндэсний эв нэгдлийг илэрхийлэгчийн нэр төртэй холбооой асуудал юм.
Ардчилсан намын шаардлагын дагуу ардчилсан, эрх зүйт төртэй оронд хуулийн өмнө ижил тэгш үүрэг хүлээх хэрэгтэй гэсэн шаардлагын дагуу Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх ажлаа хүлээлгэн өгч байгаад, нэр төрөө сэргээлгэнэ.
Ажлаа хүлээлгэн өгөхийн тулд маргааш Төрийн байгууллагын байнгын хороогоор хэлэлцэнэ. 11-р сарын 19-нд УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцээд, олонхын саналаар шийдвэрлэх юм.
Үндсэн хуульд заасны дагуу ерөнхийлөгчийн түр эзгүйд УИХ-ын дарга ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хавсарч гүйцэтгэнэ.
У.Хүрэлсүх ерөнхийлөгч өмнө нь УИХ-ын нэгдсэн чуулганы индэр дээрээс байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр “Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшихгүй” гэж байсан.
Гадаад улсад Монгол Улсын нэр хүнд яригдаж байдаг учраас хариуцлагатай хандана. Олон нийтийг эргэлзүүлсэн, гүжир гүтгэлэгт жирийн иргэн болж байгаад нэр төрөө сэргээлгэнэ. Үүнд төрийн тэргүүний байр суурь, эрх ямба хамаарахгүй.
Хулгайтай тэмцэж байсан болохоос биш олон нийтийн хөрөнгөнөөс завшсан тохиолдол байхгүй хэмээн ерөнхийлөгч өөрөө мэдэгдсэн.
Ерөнхийлөгчийн огцруулах тал дээр УИХ бүрэн эрхийн хүрээнд өөрсдөө шийднэ.
Төрийн өндөр албан тушаалд ажиллаж, шийдвэр гаргаж байсан хүмүүс албан тушаалаа өгдөггүй. Эсвэл огцорсныхоо дараа гадаад улс руу оргон зайлдаг асуудал их гардаг. Дөжирчихсөн муу жишиг тогтсон байна. Тиймээс төрийн тэргүүн хуулийн өмнө бүгд ижил тэгш байх ёстой гэсэн шинэ жишиг тогтоож байна” гэлээ.

0 cэтгэгдэлтэй