НИТХ-аас хөрөнгө, орлого, ашиг сонирхлын мэдүүлэг буюу ХАСХОМ-ийн 2025 оны шинэчилсэн бүрдүүлэлт, холбогдох эрх зүйн орчин, цахим системийн шинэчлэл, мөн Монгол Улсын гадаад бодлогын үндсэн чиглэлүүдийн талаар мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг нээж НИТХ-ын төлөөлөгч, Засаглал, эрх зүйн хорооны дарга Б.Сэмжидмаа үг хэллээ.
Сургалтад Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, Хурлын Ажлын албаны албан хаагчид, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх бүхий албан тушаалтнууд, нийслэлийн нутгийн захиргааны байгууллага болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн төлөөлөл хамрагдлаа. АТГ-ын ахлах ажилтан, ахлах комиссар Ц.Баасандэлгэр ХАСХОМ-ийн 2025 оны шинэчилсэн бүрдүүлэлт, холбогдох эрх зүйн орчин, цахим системийн шинэчлэлийн талаар мэдээлэл өгсөн бол ГХЯ-ны Сургалт, судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга Б.Мөнхбаяр Монгол Улсын гадаад бодлого сэдвээр мэдээлэл өгөв. Мөн НИТХ-ын Хуралдаан зохион байгуулалтын хэлтсийн дарга Э.Алтанбагана НИТХ-ын аппликейшны талаар танилцуулж, мэдээлэл өглөө.

0 cэтгэгдэлтэй