Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (CAREC)-ийн сайд нарын 25 дугаар бага хурал 2026.09.28-2026.10.02-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Монгол Улс энэ жил CAREC-ийг даргалж байгаа бөгөөд “Түншлэлийн 25 жил–Ирээдүйг хамтдаа бүтээе” уриатай энэ удаагийн бага хурлыг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр удирдан явуулна.
Сайд нарын бага хуралд CAREC-ийн гишүүн орнуудын сайд, дэд сайд нар болон Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг хөгжлийн түнш байгууллагын төлөөлөл оролцох юм. Мөн хувийн хэвшил, төрийн байгууллага, бизнесийн холбоо, хөрөнгө оруулагч болон хөгжлийн түншүүдийн 250 орчим төлөөлөл оролцоно. Мөн бизнес хоорондын болон бизнес, төрийн байгууллага хоорондын уулзалтууд зохион байгуулж, төсөл, хөрөнгө оруулалтын боломжийг танилцуулна.
Энэ удаагийн Бага хурлаар КАРЕК-ийн өнгөрсөн 25 жилийн хамтын ажиллагааг дүгнэж, цаашдын чиглэлийг хэлэлцэх бөгөөд эдийн засгийн коридор, дижитал холболт, худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч болон хөрөнгийн зах зээлийн хамтын ажиллагаа гэсэн чиглэлүүд багтаж байна. Хамтын ажиллагааны санамж бичиг, дараагийн шатны ажлын чиглэл болон Улаанбаатарын тунхаглалыг гаргахаар төлөвлөөд буй юм.
Арга хэмжээний хүрээнд:
КАРЕК нь 2001 онд байгуулагдсан, Афганистан, Азербайжан, БНХАУ, Гүрж, Казахстан, Киргизстан, Монгол, Пакистан, Тажикстан, Туркменистан, Узбекистан гэсн 11 гишүүн улсыг хамарсан бүс нутгийн хамтын ажиллагааны хөтөлбөр юм. Тус хөтөлбөрийн хүрээнд 2025 оны эцсийн байдлаар 57.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт бүхий 300 төсөл хэрэгжжээ. 2003 онд КАРЕК-т нэгдсэн Монголд өнгөрсөн хугацаанд нийт 1.49 тэрбум ам.долларын 19 төсөл хэрэгжсэн буюу хэрэгжиж байна.

0 cэтгэгдэлтэй