Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх хил хамгаалах байгууллагын бие бүрэлдэхүүн, ажилтан, алба хаагчид, ахмад хилчидтэй уулзлаа.
Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх эх орныхоо хилийн халдашгүй дархан байдал, улсын хилийн аюулгүй байдлыг хангах эрхэм үүргээ нэр төртэй биелүүлж байгаа бие бүрэлдэхүүнд хил хамгаалах байгууллага үүсэн байгуулагдсаны 93 жилийн ой, Хилчдийн өдрийн мэндийг дэвшүүлж, амжилт хүслээ.
Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэр, хил хязгаарын халдашгүй дархан байдал, төр, ард түмнийхээ амар тайван амьдралын баталгаа болж, улсын хил хамгаалах их үйлсэд хүчин зүтгэж буй хилчдэд талархал илэрхийлэв.
Тэрбээр төрийн тэргүүн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч болсноос хойш хийсэн ажил, тэр дундаа хил хамгаалах салбарт хийсэн шинэчлэл, дэмжлэг, санаачилсан хөдөлгөөн, хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад харилцаа, улс орны нийгэм, эдийн засгийн байдлын талаар танилцууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хил хамгаалах байгууллагаас хилийн цэргийн 25 анги, салбарт агропарк байгуулан 1.4 сая гаруй мод тарьж, “Хүнсний хувьсгал”-аар хилчдийн ажиллах нөхцөл, хүнсний хангамжийг бодитойгоор сайжруулсан байна.
Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, хошууч генерал Ж.Бямбасүрэн хэлсэн үгэндээ, Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зүгээс үндэсний аюулгүй байдлын чухал хэсэг болсон улсын хилийн халдашгүй дархан байдлыг бэхжүүлэхэд онцгойлон анхаарч, хил хамгаалах байгууллагын шинэчлэлтэд өндөр ач холбогдол өгч, дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийллээ. Тухайлбал:
- “Монгол Улсын хил хамгаалалтын дүрэм”-ийг шинэчлэн батлуулж, хил хамгаалалтын арга, тактикийг боловсронгуй болгосон.
- Хилийн цэргийн нисэх албыг дахин байгуулсан.
- Замын-Үүд, Алтанбулаг, Боршоо, Гашуунсухайт боомтуудын барилга, байгууламжийг шинээр ашиглалтад оруулан, ухаалаг цахим гарц, дохиолол хяналт, хил хамгаалалтын нэгдсэн системээр төхөөрөмжилж, улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлсэн.
- Монгол-Оросын хилийг хамтран шалгах хилийн төхөөрөмжийн ажил 85 хувьтай байна.
- “Хилийн тэнгэр” 1054 айлын орон сууцны барилга угсралтын ажил 82.5 хувийн гүйцэтгэлтэйгээр үргэлжилж байна.
- “Шинэ эрин” хөтөлбөрийн хүрээнд хилийн цэргийн анги, тусгай салбарт 114 айлын орон сууц барьж, хилчдийн ажиллах, амьдрах орчин нөхцөлийг сайжруулж байна.
- “Эх оронч Монгол” үндэсний хөдөлгөөн, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд 2000 гаруй хүүхэд, оюутан, залууст эх оронч үзэл төлөвшүүлэх арга хэмжээг зохион байгууллаа.
Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хил хамгаалах байгууллагын 93 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв.

2 cэтгэгдэлтэй
Honestly one of the best interfaces I have used recently. Everything is easy to find and the loading speed is great. Highly suggest vnvm66 for a seamless experience.
Interesting read! Understanding player psychology is key, especially in evolving platforms like those seen with jiliday app. Legit platforms prioritizing KYC & localized experiences seem to be winning. Good analysis!