Дотоодын контент үйлчилгээний платформ MEZONE APP хэрэглэгчдэдээ зориулсан зуны онцгой урамшууллаа эхлүүлж, гишүүнчлэлийн багцууддаа 30-50 хувийн хөнгөлөлт үзүүлэхээ мэдэгдлээ.
Тус урамшууллын хүрээнд нэг сарын эрхийг 50 хувийн, гурван сарын эрхийг 40 хувийн, зургаан сарын эрхийг 30 хувийн хямдралтай үнээр авах боломж бүрдэж байгаа бөгөөд аян 2027 оны наймдугаар сарын 5-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм байна.
Гишүүнчлэлээ идэвхжүүлсэн хэрэглэгчид түрээсийн ангиллын контентоос бусад бүх кино, олон ангит цуврал, шоу нэвтрүүлгийг хүссэн үедээ, хязгааргүй үзэх боломжтой аж.
Мөн үнэнч хэрэглэгчийн байнгын урамшууллыг зарлаж байна.
Үүнд:
Найзаа урьж бонус авах боломжтой
Мөн MEZONE APP хэрэглэгчид өөрийн купон кодыг найз нөхөддөө хуваалцан шинэ хэрэглэгч бүртгүүлэх боломжтой. Уригдсан хэрэглэгч ямар нэгэн багц идэвхжүүлэх эсвэл MEZONE хэтэвчээ цэнэглэсэн тохиолдолд урьсан хэрэглэгчийн хэтэвчинд 1,000 төгрөгийн бонус автоматаар нэмэгдэх юм байна.
Ингэснээр хэрэглэгчид олон найзаа урьснаар бонус хуримтлуулах боломжтой гэж компаниас мэдээллээ.
Хэтэвч цэнэглэхэд 10 хувийн нэмэлт бонус олгоно
Урамшууллын хугацаанд MEZONE хэтэвчээ цэнэглэсэн хэрэглэгчид цэнэглэсэн үнийн дүн дээрээ 10 хувийн нэмэлт бонус авах боломжтой аж.
Тухайлбал:
- 10,000 төгрөг цэнэглэвэл 11,000 төгрөгийн эрхтэй болох
- 20,000 төгрөг цэнэглэвэл 22,000 төгрөгийн эрхтэй болох
зэрэг нэмэлт урамшуулал хэрэглэгчдэд олгогдоно.
Компаниас хэрэглэгчдэдээ MEZONE APP-ийн хамгийн сүүлийн хувилбарыг шинэчлэн татаж, онцгой урамшуулалдаа хамрагдахыг зөвлөжээ.
MEZONE APP-ийн онцгой урамшуулал хязгаарлагдмал хугацаанд хэрэгжих бөгөөд кино, цувралын өргөн сонголтыг илүү хөнгөлөлттэй нөхцөлөөр үзэх боломжийг хэрэглэгчдэд олгож байна.

0 cэтгэгдэлтэй