ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин БНХАУ-д айлчиллаа

newslifemn 2026-05-23

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин нар хоёр талын хэлэлцээний дүнд иж бүрэн түншлэл, сайн хөршийн найрсаг харилцаа, найрамдал, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай мэдэгдэл, түүнчлэн олон туйлт ертөнц болон шинэ хэлбэрийн олон улсын харилцааг төлөвшүүлэх тухай тунхаглалд Бээжин хотноо гарын үсэг зурлаа.

Хоёр талын төлөөлөгчид нийтдээ 4гэрээ хэлэлцээр байгуулсан байна. Харин олон тэрбум ам.долларын өртөг бүхий “Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолой тавих төслийн талаар тодорхой тохиролцоонд хүрч чадсангүй.