Хойд хөрш ОХУ-ын залуучуудын байгууллагын төлөөлөл манай улсад зочилж байна. Тодруулбал, МАН-ын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын холбооны урилгаар Оросын Холбооны Улсын “Единая Россия”намын дэргэдэх “Молодая Гвардия”залуучуудын байгууллагын 50 залуусын бүрэлдэхүүн /2025.09.25/ Монгол Улсад хүрэлцэн ирлээ.
Социал Демократ Монголын Залуучуудын холбооныхон ОХУ-ын залуучуудын байгууллагын төлөөлөгчдийг Алтанбулаг хилийн боомтод угтан хүлээн авч, улмаар ёслолын ажиллагаа болон уулзалт Тусгаар тогтнолын ордонд болон ОХУ-ын ЭСЯ-нд тус тус болсон юм.
Уулзалтын үеэр МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар энэ оны хоёрдугаар сард МАН ОХУ-ын “Нэгдсэн Орос” намтай хамтран ажилах санамж бичиг байгуулж, хоёр тал гарын үсэг зурсныг тодотгон хэлсэн. Хоёр орны залуучуудын байгууллагын уулзалт айлчлал дээрх санамж бичгийн хүрээнд үргэлжлэн болж байна.
Айлчлалын хүрээнд ОХУ-ын залуучуудын байгууллагын төлөөлөл Монголын залуучуудтай хамтран хоёр орны залуусын хөгжил, хамтын ажиллагааны талаар өргөн хэлэлцүүлэг өрнүүлж, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн гишүүдтэй уулзаж, Монгол-Оросын 100 залуусын хамтарсан “Найрамдал” төгөл байгуулах юм.
“Залуу Гварди” залуучуудын байгууллагын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Оросын бүс нутгуудаас ирсэн залуучууд орж байна.

0 cэтгэгдэлтэй