Хэл засалчдын “Dobro Mission” хүмүүнлэгийн баг Монголд ажиллаж байна

newslifemn 2025-11-17

Монгол Улсад анх удаа болж буй “Mission Dobro” олон улсын хүмүүнлэгийн төслийн нээлт Улаанбаатар хот дахь Оросын ордонд /2025.11.17/ боллоо. Тус аяны хүрээнд ОХУ-ын Москва хотоос өндөр түвшинд бэлтгэгдсэн хэл засалч, хөдөлгөөн засалч, бариач эмч Марина Папова, Татьяана Бондарь, Екатрина Чигрина нар ирсэн бөгөөд Улаанбаатар болон аймаг сумдын эмч мэргэжилтнүүдэд ахисан түвшний сургалт орох юм

Россотрудничество компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Валерия Кильпякова: “Төслийг Россотрудничество сайн дурын төвүүдийн холбоо, ОХУ-ын Хүмүүнлэгийн төлөөлөгчийн газартай хамтран хэрэгжүүлж байна. “Mission Dobro” дэлхийн 14 оронд сайн дураар дэмжлэг үзүүлж ирсэн. Одоо Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслахаар ирсэн” гэдгийг онцолж байв.

Москвагийн хэл засалч нарын сургалтад Улаанбаатар, Дархан, Өмнөговь, Дундговь аймгаас 100 гаруй хэл ярианы эмч, ярианы эмгэг судлаач, багш нар оролцож байна. Сургалтаар бага насны хүүхдийн арчилгаа, өөр харилцаа холбоо, ярианы эмчилгээний массаж, аутизм болон хөгжлийн олон бэрхшээлтэй хүүхдүүдэд үзүүлэх дэмжлэгийн талаархи лекц, семинар, дадлага хийх зэрэг гурван өдрийн баялаг хөтөлбөрөөр өрнөх аж.