НИТХ-ын Засаглал, эрх зүйн хорооны хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа хэлэлцэх асуудлыг танилцуулж, Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг танилцууллаа.
Ирэх оны төсвийн төсөл төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийгдэх төслүүд, гэр хорооллыг орон сууцжуулж агаарын бохирдлыг бууруулах, нийслэлийн холбоос замуудыг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах нийтийн тээврийн цогц төслүүдийг урагшлуулах, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, өнгөрсөн онд эхлүүлсэн төслийг үргэлжлүүлэхэд чиглэсэн талаар дурдсан билээ. Тэгвэл ирэх оны төсвийн саналыг олон нийтээс хэрхэн авсан, иргэд олон нийтээс ирсэн саналын хэдэн хувийг тусгасан талаар НИТХ-ын төлөөлөгч, Засаглал, эрх зүйн хорооны дарга Л.Хосбаяр тодрууллаа.
Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай Төсвийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т орон нутгийн төсвийн төслийг боловсруулах явцдаа төслийг тухайн шатны Засаг дарга олон нийтэд, танилцуулж, орон нутгийн иргэдийн санал, хүсэлтийг тусган боловсруулна гэж заасны дагуу Ulaanbaatar.mn, e-Mongolia аппликейшн болон 9 дүүргийн 204 хорооноос 77.246 цахим саналыг иргэдээс хүлээн авсан. Мөн Хүүхдийн ордны их танхимд 9 дүүргийн 350 гаруй иргэдийг хамруулсан 564 саналыг цаасан хэлбэрээр авсан талаар хэллээ. Мөн л төлөөлөгчдийн зүгээс хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж буй томоохон төслүүдэд анхаарах нь зүйтэй боловч бусад нийгмийн салбар асуудлуудыг орхигдуулж болохгүй гэдгийг онцоллоо.
Улмаар НИТХ-ын ээлжит бус VIII хуралдааны II хэлэлцүүлгээр хэлэлцэхийг дэмжлээ.
Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

4 cэтгэгдэлтэй
Okay, 13win24… The selection of features is pretty neat. Site is very user friendly. This might be more fun than I thought. Give ’em a go: 13win24
33winb is pretty awesome! The variety of the games is very high, you can always find something different to play. The support is also very helpful and quick to respond! Give them a look! Check them out: 33winb
Unobet Casino’s alright, I guess. Tried my luck there a week or so back. Nothing particularly amazing, but no major complaints either. Worth a peek maybe? unobetcasino
Yo, checked out z777games. Pretty decent selection if you’re bored and looking for something new to play. Nothing crazy, but solid enough. I’d give it a shot if you’re scrolling for a fresh time killer. Check out z777games and see if it’s your vibe