2025 оны 11-р сарын 20 -НҮБ-ын Хүүхдийн Сан, Зайсан Хилл цогцолбор болон Монголын Скаутын Холбоотой хамтран Дэлхийн Хүүхдийн Өдрийг тохиолдуулан хүүхэд, залуучуудын хайр хүндэтгэлийг хүлээсэн “Морнингстар” хамтлагийн тусгай концертыг зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд 500 хүүхэд оролцож, хөгжим, баяр хөөрөөр дүүрэн Дэлхийн хүүхдийн өдрийг тэмдэглэлээ. НҮБ-ын Хүүхдийн Сангийн Элч Ангууч мөн хүүхдүүдэд баярын мэндчилгээ дэвшүүлж, “Морнингстар” хамтлагийн дуучин Б. Аззаяатай ярилцлага өрнүүлэн, хамтлагийн уран бүтээлийн түүхээс хуваалцаж, өөрийн чаддаг, хийх дуртай зүйлээ хөгжүүлж, мөрөөдлийнхөө төлөө тууштай явахыг хүүхдүүдэд захилаа.
11-р сарын 20 бол НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц батлагдсан өдөр бөгөөд 2017 оноос эхлэн Дэлхийн Хүүхдийн Өдөр болгон тэмдэглэж байхаар НҮБ-ын Хүүхдийн Сангаас уриалсны дагуу дэлхийн 190 гаруй орон нэгджээ.
Энэ өдөр дэлхийн улс орнуудад хүүхдийн дуу хоолойг сонсох, хүүхдүүдийг оролцуулсан өндөр хэмжээний арга хэмжээнүүд, санал санаачилгууд өрнөдөг.
Монгол Улс ч мөн жил бүр Дэлхийн хүүхдийг өдрийг #GoBlue уриан дор тэмдэглэн өнгөрүүлж, төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагууд идэвхтэй нэгдэж, хүүхэд залуучуудын дуу эрхийн төлөө дуу хоолойгоо өргөдөг уламжлал тогтсон билээ.
Энэ жил Дэлхийн хүүхдийн өдрийг “Миний өдөр. Миний эрх” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ.
Тоглолтын үеэр хүүхдүүд мөн Хүүхдийн төв номын сан, Уран зургийн галерей, Байгалийн түүхийн музей болон Үндэсний Номын сангаас зохион байгуулсан боловсролын хөтөлбөрүүдэд оролцов.


1 сэтгэгдэлтэй
china tours 2024 Thomas H. We joined the Bosphorus sunset cruise. The skyline of Istanbul at dusk is breathtaking. https://www.youtube.com/@travelshopbooking