Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Айлчлалын хүрээнд Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид анх удаа Шинэ Дели хотын “Бхарат Мандапам” цогцолборт “Монголын сайхан орон“ тоглолтоо толилууллаа.
Уран бүтээлчид монгол үндэстний урлагийн оргил бүтээлүүд болон Энэтхэгийн алдартай бүтээлийг хоёр улсын төр, засгийн хүндэт зочид, нийгэм, соёлын зүтгэлтнүүд, иргэд гээд 3,000 гаруй хүнд өргөн барилаа.
Тоглолтыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНЭУ-ын эрх баригч “БЖП” намын дарга, Эрүүл мэнд, гэр бүлийн халамж, химийн бодис, бордоо хариуцсан сайд Ж.П. Надда нар үзэж сонирхлоо.
Энэ үеэр мөн “Монголын сайхан орон” сэдэвт гэрэл зураг, морин хуурын үзэсгэлэн гаргалаа.

3 cэтгэгдэлтэй
Can you be more specific about the content of your article? After reading it, I still have some doubts. Hope you can help me. https://www.binance.info/ar/register?ref=FIHEGIZ8
Thank you for your sharing. I am worried that I lack creative ideas. It is your article that makes me full of hope. Thank you. But, I have a question, can you help me?
I don’t think the title of your article matches the content lol. Just kidding, mainly because I had some doubts after reading the article.