ӨМӨЗО-ны Монгол эмнэлгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ

newslifemn 2025-09-17

Хятад Улсыг танин мэдэх- Өвөр Монголын соёлын өдрүүд энэ жил 13 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа билээ. Энэхүү соёлын өдрүүдийн нэг хэсэг нь ӨМӨЗО-ны Хөх хотын Олон улсын Монгол эмнэлгийн зөвлөх 7 эмч  энэ сарын 17,18-ны өдрүүдэд Улсын нэгдүгээр эмнэлэг болон Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд байрлан  иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийлээ.

Уламжлалт анагаах ухааны дотор, мэдрэл, зүрх, үе мөчний чиглэлээр үзлэг хийж, уламжлалт эмийн эмчилгээ, зүү, зэрэг тусламж үйлчилгээ үзүүллээ.

Энэхүү үзлэгийн үеэр уламжлалт анагаах ухааны эмч, мэргэжилтэн, резидент эмч нар дагалдан суралцаж, ур чадвараа дээшлүүллээ.

Тус үзлэгт давхардсан тоогоор 300-аад хүн хамрагдсан бөгөөд хэрхэн эмчилгээгээ үргэлжлүүлэх талаар зөвлөгөө мэдээлэл өгч Өвөр Монголын Монгол эмнэлэгт зорин очиж үйлчлүүлэх бол  хөнгөлөлт урамшуулал өгөх талаар мэдэгдэж байлаа.