УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр /2025.06.30/-ийн хуралдаанаар зургаан асуудал хэлэлцлээ.
Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулж, Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд санал, дүгнэлтээ хүргүүлэхээр болов.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулж, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Алт-3 аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов. Энэхүү тогтоолын төслийн хүрээнд алтны геологи, хайгуулын ажлыг эрчимжүүлж, нөөц, олборлолтыг нэмэгдүүлэх, хариуцлагатай уул уурхайг дэмжих, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх хариуцлагыг нэмэгдүүлэх, ашиглалтад бэлтгэгдсэн алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар тусгажээ.

3 cэтгэгдэлтэй
I don’t think the title of your article matches the content lol. Just kidding, mainly because I had some doubts after reading the article. https://accounts.binance.com/register-person?ref=QCGZMHR6
Your point of view caught my eye and was very interesting. Thanks. I have a question for you. Binance账户创建
Your article helped me a lot, is there any more related content? Thanks!