
Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд оролцсон Зэвсэгт хүчний алба хаагчдад Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.
Мөн Ерөнхийлөгчийн зарлигаар зарим алба хаагчдыг цэргийн одон медалиар шагнахын зэрэгцээ монгол цэргүүдээ командлан алхсан Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч дэд хурандаа Э.Билэгсайханд ЗХЖШ-ын даргын тушаалаар ахлах офицерын хурандаа цол олголоо.
0 cэтгэгдэлтэй