Зэвсэгт хүчний офицерууд гавъяат нисгэгч боллоо

newslifemn 8 цагийн өмнө

Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, дараах эрхмүүдэд төрийн дээд одон медаль гардууллаа.
Гавьяат нисгэгч цолоор:
Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн ахмад нисгэгч, бэлтгэл дэд хурандаа Доржийн Жигжид,
Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн ахмад дайчин, нисгэгч, бэлтгэл дэд хурандаа Галхүүгийн Сарангэрэл,
Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн Тээвэр, байлдааны нисдэг тэрэгний эскадрилийн сургагч багш, нисгэгч, хурандаа Намжилцэрэнгийн Очирбат,
Нисэхийн гавьяат техникч цолоор:
Зэвсэгт хүчний Агаарын цэргийн ахмад ажилтан, бэлтгэл хошууч Цэндийн Чимэддорж,
Сүхбаатарын одонгоор:
Зэвсэгт хүчний Агаарын цэргийн албаны ахмад ажилтан, дэд хурандаа Зулын Юра,
Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор:
Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн багш, нисэх механикч, бэлтгэл дэд хурандаа Сэрээнэнгийн Энхтайван,
Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн инженер, бэлтгэл дэд хурандаа Банзайн Заяажаргал,
Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн Нисэх буудлын дарга асан, бэлтгэл дэд хурандаа Зундуйн Ганхуяг,
Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн инженер, бэлтгэл дэд хурандаа Жамбалсүрэнгийн Цогтдорж,
Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн захирагчийн орлогч-штабын дарга, дэд хурандаа Жадамбын Цэнгэлбаяр,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Цаг уурын техник хэрэгслийн инженер Чадраабалын Мажигсүрэн,
Цэргийн гавьяаны одонгоор:
Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн байлдааны удирдлагын офицер, бэлтгэл хошууч Шаравдоржийн Хосбаяр,
Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн Холбоо радио техникийн хангалтын ротын радио маркерын байрны дарга, ахлах ахлагч Пүрэвжавын Туяа,
Зэвсэгт хүчний 303 дугаар Аэродромын шалган нэвтрүүлэгч, ангийн бэлтгэл офицер Балдангийн Ариунтуул
Алтан гадас одонгоор:
Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн номын санч Даваадоржийн Долгорсүрэн,
Цэргийн хүндэт медалиар:
Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын хүний нөөцийн хэлтсийн ахлах офицер, хошууч Эрдэнэсайханы Хаш-Эрдэнэ,
Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн Суртал хүмүүжил, сэтгэл зүйн албаны дарга, хошууч Александрын Баасанпүрэв
Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн радиолокаторын постын захирагч, ахмад Даваасамбуугийн Лхагважав
Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн онгоц, нисдэг тэрэгний пуужин урьдчилан бэлтгэх байрны дарга, нисэхийн зэвсгийн техникч, хошууч Сэнгээгийн Гансүх  нарыг шагнаж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд ажлын амжилт, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.