
Энэ сарын 19-21-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд “3L” буюу “Боловсролын өдөрлөг 2025” арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
Өдөрлөгт улсын болон хувийн их, дээд сургууль, сургалтын төвүүдийн төлөөлөл залууст мэргэжлээ хэрхэн зөв сонгох, гадаад дотоодын сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр, өөрийн хүсэлд тулгуурлаж мэргэжлээ зөв сонгохын давуу тал, зөвлөгөө, оношлогоог үнэгүй өгнө.
Өдөрлөгийн үеэр боловсролын салбарын мэргэжилтнүүд панел хэлэлцүүлэг өрнүүлнэ. “Тойрог” бэсрэг драмын жүжгийг тавина.
Эцэг эх, оюутан залуус, боловсролын салбарын төлөөлөл та бүхнийг энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцохыг урьж байна.
0 cэтгэгдэлтэй