
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нэгдүгээр хуралдаан өнөөдөр АТГ-т боллоо. Хуралдааныг НИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр удирдлаа. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн хуралдаанд АТГ, ЦЕГ, Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба, Тээврийн цагдаагийн алба, Гаалийн ерөнхий газар, Экологийн цагдаагийн алба, Монголын сурагчдын холбоо, Монголын оюутны холбоо зэрэг 33 байгууллагын төлөөлөгч оролцож 2025 онд санаачлан хэрэгжүүлэхээр зорьж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөгөө танилцууллаа.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс хэд хэдэн санал, шийдвэрийг гаргаж сэтгүүлч, олон нийтэд мэдээллээ. Тухайлбал, төрийн үйлчилгээг иргэнд нээлттэй, дарамт, чирэгдэлгүй байхад зорьж “шүүр” болон “шил” ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүний тулд 2025 оныг Авлигын эсрэг жил болгон зарлалаа. Ингэснээр иргэн шүгэл үлээх боломжтой болох юм.
НИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр хуралдааны үеэр “Гэр бүлийн хүчирхийллийн 54 хувь, эрүүгийн гэмт хэрэгт холбогдогчдын 30 гаруй хувь нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэх судалгааны тоо байна. Тэгэхээр залуусын архины хэрэглээг хязгаарлаж, хорих бус 0 градустай, пиво, дарс уух сонголтыг бий болгоё. Найз нөхөд, баяр ёслол дээр очоод дарвиж архидан согтуурах биш 0 градустай хэрэглээг санал болгоё. Гуравдугаарт, авто замын танхайралтай тэмцье. ЦЕГ-аас томоохон аянуудыг санаачлан хэрэгжүүлдэг ч жолоочийн ухамсар сэрэхгүй байна. Авто замын хөдөлгөөн зохицуулж байгаа замын цагдааг мөргөөд зугах, сургууль орчмын бүсэд хурдаа сааруулах, анхаарал болгоомж, самбаачлах хугацаагаа анхаарч тооцохгүй давхиж байна. Тэгэхээр хорин жилийн дараах эх оронч иргэнийг өнөөдрөөс бэлтгэе. Үүний тулд ЗХЖШ-тай хамтран соён гэгээрэл, нөлөөлөл, практик ажлыг шат дараатай хийе” гэлээ.
Зөвлөлийн гишүүд 2025 онд хүүхэд залуусын хөгжил, замын хөдөлгөөний аюулгүй байдал, иргэний нийгмийн байгууллагын оролцоог хангах, Гэр бүлийн хүчирхийлэл, залилах төрлийн гэмт хэргийг бууруулах чиглэлд онцгой анхаарч, ажлаа уялдуулахаар санал нэгдэж төлөвлөгөөгөө баталлаа.
35 cэтгэгдэлтэй
d87PA4LPWkg
PLOxp0r5k3k
sX5QNCH4Bu2
VfyhXwPHebT
K3dNPj46Rst
XArJ5JJNhpp
t5qyqsvykza
f3NOxwh3F4t
mZc8p9Hikm4
wWc4EZ74iZC
LMbfOI6yiNC
SO9EOKkadBm
IizVjwiolxf
hoGNSdK100Y
lIclNiebtMn
jdIYKE3DRlH
HAX7GchDHFL
9QA0RIWofb0
GmJOHMPMabh
yKYvfeRKyW3
mOS04lS9ynK
Ua8PbN4WrUl
ikGCQjG3K8G
D5WRy4aawut
bfAoKhDtDSf
lIde80n6hoY
2A2ER5Pj1oV
QkB8WdeTbaB
9Fup87m6Jf2
f6tJHNTfKSC
WSSAQ10u6OG
HJDU60o2Mpl
phsZ2SyoWNt
JZSbp9mwANo
i4eQd4VtXrW