“Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хууль батлагдав

newslifemn Өчигдөр

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар “Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хууль батлагдлаа. Уг хуулиар ҮХЦ-ийн дүгнэлтэд нийцүүлэн татвар төлөгчдийн (ААН, иргэн) хувийн мэдээлэл болон алдар хүнд халдашгүй байх эрхийг тодорхой, нарийвчлан тусгасан байна.

Монгол Улсын ҮХЦ-ийн 2024 оны 04 дүгээр дүгнэлтийг 2024 оны 12-р сарын 26-ны өдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэн, хүлээн зөвшөөрсөн. Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор шаардлагатай арга хэмжээ авах зохицуулалттай.

Энэ дагуу 2025 оны 1-р сарын 14-ны өдөр байгуулагдсан “Татварын ерөнхий хууль”-д зохих нэмэлт, өөрчлөлт оруулах, асуудлыг судлан холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Заяабал ахалж, УИХ-ын гишүүн П.Ганзориг, Б.Мөнхсоёл нар ажилласан юм.