2024 оны 12-р сарын 21-нд Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газарт 2024 оны хамгийн онцлог үйл явдал боллоо. Энэ бол «Кремлийн сүлд модны наадам» юм. Энэ жил уламжлал ёсоор 300 гаруй Монгол Улсын хүүхэд багачууд 100 гаруй Монгол Улсад байнга оршин суугаа эх орон нэтнүүдийн хүүхдүүдэд зориулсан шинэ жилийн сайн үйлсийн хоёр тоглолтийг үзүүлж шинэ жилийн бэлэг гардуулан өглөө.
Энэхүү төслийг бага орлоготой, бүрэн бус айлын хүүхдүүд, асрамжийн газрын хүүхдүүдэд зориулж зохион явуулж байгаа юм. Сайн үйлсийн уг арга хэмжээг «Газопровод Союз Восток» ХХК-ийн дэмжлэг дор явууллаа.
Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Валерия Кильпякова: «Кремлийн сүлд модны наадам» бол ОШУСТ-ийн олон жилийн уламжлал бөгөөд тэртээ социализмын үед монгол хүүхдүүд энд ирж шинэ жилээ угтаж байсан ба тэдний зарим нь том болсон ч энэ үйл явдлыг мартаагүй дурсаж байдаг билээ. Бид 2019 онд энэ уламжлалыг сэргээж эхэлсэн боловч цар тахлын үед тасарсан билээ. Одоо өвчингүй саадгүй болсон тул бид монголын хүүхдүүдийг цуглуулж тэдэнд баяр баясгалан, гайхамшиг , шинэ жилийн үлгэр мэт ертөнцийг жинхэнэ Кремлийн гацууртай хамт бэлэглэх юм. Русский Дом-ын чимэглэх ажилд мэргэжлийн зураач, чимэглэгч нар оролцон улмаар манай том Ордны өнцөг бүрт хүүхдүүдийг үлгэр мэт уулзалтууд хүлээж байгаа. Бид хүртэл гайхамшгийг тэсэн ядан хүлээж байгаа юм чинь хүүхдүүдийн тухай ярих нь илүүц буй заа. Бидний тоглолт тэдэнд таалагдсан гэдэгт бүрэн итгэж байна» гэлээ.
«Кремлийн сүлд модны наадам-2024» баярын үеэр “12 сар” хэмээх хүүхэлдэйн жүжгийг толилуулж интерактив Шоу тоглолт хэлбэрээр явагдлаа.
Жүжгийн уран бүтээлчдээр алдартай «PRO THEATRE» ынхан уламжлалт ёсоор оролцлоо. Тус театрын жүжигчид бол ОХУ-ын тэргүүлэх театрын их дээд сургуулиудын төгсөгчид бөгөөд өмнө нь хүүхэлдэйн «Улгэр» (Улаан-Үд) театрт ажиллаж байсан билээ*.
«PRO THEATRE» театрын найруулагч Б. Анхбаатар: «Бид мэдээж Өвлийн Өвгөн, Цасан охин, алиалагч, олонд танил болсон хүүхэлдэйн киноны баатруудыг оролцуулсан шоу тоглолтыг мөн 12 сар хэмээх үзүүллээ. Энэ бол аль ч насны хүүхдүүдэд таалагдах жүжиг юм” хэмээлээ.
0 cэтгэгдэлтэй