“Монгол Улс – Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдвийн хүрээнд “Тогтвортой санхүүгийн форум” өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Бодлого боловсруулагчид, зохицуулагч байгууллагууд, хувийн хэвшлүүд болон иргэний нийгмийн төлөөлөл тэргүүтэй салбар бүрд ногоон хөгжлийг түүчээлэгчид зэрэгцэн сууж, хийж буй ажлууд, тулгамдаж буй бэрхшээлүүдээ нээлттэй хэлэлцэн, цаашдын алхмуудаа тодорхойлон, бүх талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, бодит үр дүн гаргах нь тус форумын гол зорилго билээ.
Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд “Эрчим хүчний реформ – Ногоон эрчим хүч” сэдвээр танилцуулав.
Эрчим хүчний реформын хүрээнд
1. Хүрэн нүүрснээс- Ногоон эх үүсвэрт шилжих
2. Эрчим хүчний дутагдлаас – Экспортод
3. Төрийн монополиос – Өрсөлдөөнт зах зээлд
4. Төвлөрсөн бүтцээс – Тархмал эх үүсвэрт
5. Хуучин технологиос – Шинэ технологид шилжих гэсэн байдлаар танилцууллаа.
0 cэтгэгдэлтэй