Эрчим хүчний салбарын реформыг амжилттай хийсэн олон улсын туршлагыг сонсов

newslifemn 2024-12-15

Эрчим хүчний Үндэсний хорооны хүсэлтийн дагуу Дэлхийн банктай хамтран “Эрчим хүчний реформын талаарх олон улсын туршлага” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав. Уг хэлэлцүүлгийн зорилго нь эрчим хүчний салбарын реформыг амжилттай хийсэн олон улсын туршлагыг Монгол Улсад хэрэгжүүлэх реформын ажлын талаар санал солилцож туршлага судлав.
Хэлэлцүүлэгт “Эрчим хүчний яам”, “Эдийн засаг, хөгжлийн яам” , “Эрчим хүчний зохицуулах хороо”, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” , “Диспетчерийн үндэсний төв”, “Дэлхийн банк” болон эрчим хүчний бусад салбарын оролцогч талууд оролцож Дэлхийн банкны эрчим хүчний зөвлөх Педро Антман олон улсын туршлага хуваалцсан онцлогтой болж өрнөлөө.
Реформын хүрээнд “Цахилгаан түгээх сүлжээ” компаниудын үйл ажиллагаа, үр ашгийг сайжруулах зөвлөгөө өгч цаашид энэ тал дээр хамтран ажиллахаар болов. Цахилгаан түгээх компаниудын иргэдэд хүрэх үр ашгийг сайжруулах нь реформыг амжилттай хийх гол хүчин зүйлүүдийн нэг юм.