РЦНК-д “Оросын үндэсний боловсролын үзэсгэлэн-2024” болж байна

newslifemn 2024-10-11

Улаанбаатар хотод байрлах РЦНК-д /Русский Дом в Улан-Баторе/ “Оросын үндэсний боловсролын үзэсгэлэн-2024” арга хэмжээ өнөөдөр нээлтээ хийлээ. Хоёр өдөр үргэлжлэх тус арга хэмжээний үеэр Орос улсын их дээд, тусгай дунд тэргүүлэх 20 сургуулийг нэг дор цуглуулан монголын залуучуудад зориулсан боловсролын шилдэг хөтөлбөрүүдийг танилцуулна. Тус арга хэмжээг Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар зохион явуулдаг юм.
Энэ жилийн хувьд:
Москвагийн олон улсын харилцааны дээд сургууль (МГИМО),
Ю.А. Гагарины нэрэмжит Саратовын улсын их сургууль шинээр оролцох юм.
Үзэсгэлэнгийн үеэр:
Орос Улсын Владивосток хотоос Москва хүртэл байршилтай 20 их дээд сургуулийн тухай мэдлэгтэй болох .
Оросын их дээд сургуулиудын удирдлага, багш нартай биечлэн уулзах.
Сургуульд элсэх, сурч эзэмших мэргэжил, гадаадын оюутнуудын сурч амьдрах нөхцөл зэрэг асуултанд хариулт авах.
Сурч дууссаны дараа хөдөлмөр эрхлэх боломжуудын талаар мэдлэг олж авах хосгүй боломж юм.
Тус үзэсгэлэнг Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэг дор зохион явуулдаг бөгөөд өөрийн ирээдүйг өөрчлөх боломжоо бүү алдаарай.