Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан МINING WEEK, MINE PRO олон улсын уул уурхайн үзэсгэлэн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн элчин сайдуудыг хүлээн авч уулзав.
Уулзалтаар цаашид уул уурхай, эрдэс баялгийн салбарт хэрхэн хамтарч ажиллах, орчин үеийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, геологи, хайгуулын судалгааны ажилд харилцан туршлага солилцох, хамтран ажиллахаар санал солилцов.
Энэ удаагийн үзэсгэлэнд дотоодын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг томоохон компани, байгууллагууд, дэлхийн 20 гаруй улсын 300 гаруй байгууллага, хөрөнгө оруулагч, ханган нийлүүлэгчид оролцож буйгаараа онцлог юм.
0 cэтгэгдэлтэй