Цаг агаарын таагүй байдлын улмаас сураггүй болсон Монгол уулчдыг эрэн хайх ажиллагааг зогсоолоо

newslifemn 2024-05-16

Эверестийн оргилд авирч байгаад сураггүй болсон Монголын хоёр уулчныг эрэн хайх ажиллагааг өчигдрөөс зогсоосон талаар Everest Today фэйсбүүк хуудсанд мэдээлжээ.

Найман цагийн өмнө оруулсан уг мэдээлэлд “Цаг агаарын таагүй байдлын улмаас сураггүй болсон Монголын уулчдыг эрэн хайх ажиллагааг өчигдрөөс зогсоолоо. Одоогоор ул мөр алга. Дөрвөн Шерпа эрэн хайх, аврах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж, хоёр нь IV кемп-д гацсан, хоёр нь III кемп-д хүрсэн” хэмээн мэдээлжээ.