Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд: Томуугийн вирусийн идэвхжил дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын улс орнууд ялангуяа Европ, Төв Ази, Хойд Америк, Зүүн болон баруун Азийн улс орнуудад эрс нэмэгдэж байна. АНУ-д томуу, амьсгалын замын цочмог халдвар нэмэгдэж улирлын босго үзүүлэлтээ давсан байна. Зүүн Азийн улс орнууд болох БНХАУ, БНСУ зэрэг улс орнуудад томуугийн А хүрээний H1N1, H3N2 вирусийн тархалт давамгай тархаж байгааг ДЭМБ-аас мэдэгдсэн.
Манай улсад томуугийн А хүрээний H3N2, реновирус, SARS-CoV-2 вирус эргэлтэд байгаа нь бага насны хүүхэд хүндрэх үндсэн шалтгаан болж байна.
Улсын хэмжээнд томуугийн тархалтыг таван түвшинд авч үздэг. Улаанбаатар хотын хэмжээнд тархалт 3-р түвшин буюу алаг цоог тархалтын түвшинд шилжсэн байна. Улсын хэмжээнд 8854 хүн томуугийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 25.9 хувь нь амьсгалын замын цочмог халдвартай байна. Энэ нь өмнөх долоо хоногоос 3.8 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөр 2300 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Эмнэлгийн орны ачаалал нэмэгдэж, эргэлт удааширсан. Түүнчлэн бага ангийн хүүхдүүдийн хичээлийг цахимд шилжүүлсэн шийдвэр өнгөрсөн ням гарагт гарсан. Үүнтэй холбоотойгоор маргааш болох Засгийн газрын хуралдаанд Эрүүл мэндийн яамнаас бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг албан байгууллагууд цахимаар ажиллуулах саналыг оруулж байгаа
0 cэтгэгдэлтэй