Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Ажлын алба, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Боловсролын газартай хамтран Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн асуудлаар хурал зохион байгууллаа.
Тус хурлаар байгууллага тус бүрийн хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж, хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо. Мөн цаашид хийж, хэрэгжүүлэх арга хэмжээ, хүүхэд хамгааллын тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэх арга замыг тодорхойлох талаар санал солилцлоо.
0 cэтгэгдэлтэй