Баянгол дүүрэг, Япон улсын Шизоука муж, Шимада хоттой 2019 оноос эхлэн хамтын ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд тус хотын найрсаг иргэд болон Хотын захиргааны албан хаагчдын дэмжлэг, сайн дурын үндсэн дээр “Сурагчийн цүнх” хандивлах үйл ажиллагааг 6 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд энэ жил 220 хүүхдийн сурагчийн цүнх илгээснийг дүүргийн ЗДТГ хүлээн авч улмаар хичээлийн хэрэглэл нэмж бэлтгэн 1-34 хорооны Ажлын албаар дамжуулан өнгөрсөн мягмар гарагт хорооддоо хуваарилж өглөө
Дашрамд мэдээлэхэд, өнгөрсөн 5 жилийн хугацаанд Шимада хотын иргэдээс хандивласан нийт 2,332 цүнхийг эрдмийн их далайд суралцахаар сургуульд элсэн суралцаж буй бяцхан хүүхдүүддээ хүлээлгэн өгсөн бөгөөд “Сурагчийн цүнх” хандивлах энэхүү сайн дурын үйл ажиллагаа нь нийгмийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлж, хүүхэд багачуудад эх дэлхийгээ хайрлаж, тогтвортой хөгжлийн зорилгын төлөө хамтдаа хичээн зүтгэх боломжтойг харуулсан үйл хэрэг хэмээн Баянгол дүүргээс талархалтайгаар хүлээн авч, дэмжин ажилласаар ирсэн билээ.
0 cэтгэгдэлтэй