С.Чинзориг: 40-өөс дээш насныхны дунд зүрх судасны өвчлөл их байна

newslifemn 2023-06-16

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.16/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ дахь цөөнхийн бүлгээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандан асуусан “Xүн амыг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажлын явц, үр дүнгийн талаар” мэдээллийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг чуулганы хуралдаанд танилцууллаа. 

Энэ үеэр Эрт илрүүлэг үзлэгт нийт хүн амын 31.1 хувь буюу 1 сая 47 мянга 271 хүн хамрагджээ. Үзлэгээр 60,5 хувь нь хоол боловсруулах тогтолцооны 11,2 хувь нь дотоод шүүрэл, тэжээлийн ба бодисын солилцооны 8,1 хувь нь шээс бэлгийн тогтолцооны, 6,3 хувь нь зүрх судасны тогтолцооны, 3,6 хувь нь амьсгалын тогтолцооны өвчлөл бүртгэгджээ. Хүүхдүүдийн дунд таргалалтын өвчлөл их байгаа талаар мөн хэллээ.

Мөн хүүхдийн амны хөндийн өвчлөл их байгаагаас бусад өвчлөлийн эрсдлийг нэмэгдүүлж байна гэв. Харин 40-өөс дээш насныхны дунд зүрх судасны өвчлөл их байна. Үзлэгт хамрагдсан нийт хүн амын 8,4 хувь нь чихрийн шижинтэй гэж оношлогджээ. Түүнчлэн эрт илрүүлэг үзлэгт хамрагдсан зорилтот 40- 60 насныхны 11.8 хувь нь сэтгэцийн эмгэгийн шинжтэй байгаа талаар хэлсэн юм.