Хэдхэн хоногийн дараа хүүхдийн баяр болох гэж байна. Энэ үеэр хүн бүр хүүхдэдээ бэлэг өгдөг. Гэтэл тэр ууттай бэлгэнд ихэвчлэн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй сахарын хэмжээ хэт ихэдсэн амттангаар дүүрэн байх нь элбэг.
ЭМЯ-аас гаргасан зөвлөмжөөр насанд хүрсэн хүний өдрийн сахарын хэрэглээ 25 грамм байдаг бөгөөд дээрх 1 уут бэлэгний сахарын хэмжээ үүнээс даруй 16 дахин их байна.
Хүүхдийн баяраар томчууд, эцэг эхчүүд хүүхдэд зориулж бэлэг бэлтгэхдээ хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хөгжлийг дэмжих бэлэг сонгохыг зөвлөж байна. Тодруулбал чихэр, чихэрлэг бүтээгдэхүүн ихээр агуулсан, хүүхдэд хэрэглэхийг хориглосон хүнсний бүтээгдэхүүн агуулсан ууттай бэлэгнээс татгалзахыг уриалж байгаа юм.
Хүүхдийн бэлгэнд дараах хүнсний бүтээгдэхүүнийг битгий сонгоорой.
– Байгалийн бус өтгөрүүлсэн сироп ашиглаж үйлдвэрлэсэн бүх төрлийн шүүс
– Амталсан төмс, хатаасан эрдэнэ шиш, хийжүүлсэн ундаа, түргэн хоол, амт оруулагч ихтэй хүнснээс татгалзах
– Чихэр, мөхөөлдөс, шоколад зэрэг энгийн нүүрс ус ихтэй хүнсний бүтээгдэхүүн
– Нийлэг буюу химийн аргаар гарган авсан кремтэй бүтээгдэхүүн
– Бүх төрлийн цуужуулсан, утсан, лаазалсан, бүтээгдэхүүн (давсалсан самар, цуу, загас, хиам, махан бүтээгдэхүүн, зайдас)
– Бүх төрлийн хийжүүлсэн ундаа
– Шөлний тос, өөхөн тос, түүгээр хийсэн бүтээгдэхүүн (гэрийн хайрсан боорцог, мушгиа боов)
– Хайлуулсан элсэн чихэрт дүрж амталсан гурилан бүтээгдэхүүн
0 cэтгэгдэлтэй