Өмнөговь аймгийн хоршоо биржээр дамжуулан сумаасаа шууд ноолуураа арилжлаа

newslifemn 2023-05-14

Өмнөговь аймгийн Номгон сумын биржийн байнгын бус гишүүн “Хөрхийн наран” хоршоо гишүүдийнхээ бэлтгэсэн 10 тн ноолуурыг сумаасаа шууд дотоодын томоохон үйлдвэр болох “Өгөөж шим” ХХК-д биржийн арилжаагаар худалдан борлууллаа.

Хоршооны малчид ноолуураа өнгө, насаар нь ангилж, хялгас, шороо, хогт хольцыг нь цэвэрлэн тус бүрд нь савлаж, анхан шатны тордолтыг хийж, үйлдвэрийн шаардлагыг ханган бэлтгэсэн байжээ. Энэ нь үйлдвэр хоршооноос шууд худалдан авах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

May be an image of 4 people
May be an image of 4 people, people studying, table and hospital