Оросын сонгодог зохиолч Н.В. Гоголийн 1840 онд бичсэн “Тоглоомчид” хэмээх алдарт зохиолыг найруулагч Э.Ёндоншаравын найруулгаар Улсын драмын эрдмийн театрын тайзнаа энэ сарын 20-ноос үзэгчдийн хүртээл болно.
Жүжгийн Ерөнхий продюсерээр Д.Цэрэнсамбуу /УГЗ/ ажиллаж байгаа бол уран сайхны удирдагчаар Н.Ганхуяг /МУАБ, УГЗ/, ерөнхий найруулагчаар Э.Ёндоншарав /СТА/ ажиллажээ. Харин дүрүүдэд Б.Шинэбаяр, Н.Ялалт, О.Гэрэлсүх, О.Майдарравжаа, Д.Мөнх-Од, Г.Мөнхжаргал, Ц.Жаргалсайхан, Ц.Рагчаа, Б.Ганзориг, О.Долгор, Т.Анхзул, И.Дашнамжил нар тогложээ.
Жүжгийн агуулга: Хотын буурчийн газар Ихарев гэх 80 мянган рубль хожсон гарамгай мөрийтэй тоглоомчин ирснээр зохиол эхэлнэ.
Энэхүү жүжиг нь тун сонирхолтой хэлбэрээр бичигдсэн бөгөөд үзэгч та энэ жүжгийн эхлэлээс төгсгөл хүртэл гайхшрал, сонин содон шийдлийг хүлээн авах болно. Жүжиг өндөрлөхөд үзэгчид чимээгүй суувал бүү гайхаарай. Бусад чинь ч адил тунгаан бодож байгаа нь тэр…
0 cэтгэгдэлтэй