БНСУ-ын K-ПОП одууд Монголд тоглоно

newslifemn 2023-04-10

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт БНСУ-д болсон Аялал жуулчлалын өндөр дээд хэмжээний уулзалт болох “KOPIST-2023” оролцсон. Энэ үеэр “Монголд зочлох жил -2023 -2025” арга хэмжээний хүрээнд “К-ПОП фестиваль ”-ийг 2023 оны 7 дугаар сард Монгол Улсад зохион байгуулахаар хоёр тал эцэслэн шийдвэрлэв.

БНСУ, Монгол Улс, Япон Улс, БНХАУ, ОХУ, Зүүн өмнөд Азийн орнуудад танигдсан “К-поп дуучид” Монгол Улсад ирж тоглолтоо хийх бөгөөд Монгол Улсын рок, попын уран бүтээлчид мөн тус тоглолтод оролцохоор харилцан тохиролцсон байна.

May be an image of 2 people