Монголд анх удаа альцхеймер өвчнийг хөндсөн уран сайхны кино нээлтээ хийнэ

newslifemn 2023-03-7

Монголд анх удаа альцхеймер өвчнийг хөндсөн бүрэн хэмжээний уран сайхны кино нээлтээ хийх гэж байна. Уг кино нь бодит амьдралаас сэдэвлэн бүтээгджээ.

Бусдын л адил хичээнгүйлэн сайхан амьдарч байсан ээж охин хоёрын амьдралд маш хүндхэн мэдээ ирнэ. Энэ бол алцхеймерийн өвчин юм. Өмнө нь алцхеймерийн өвчинг сонсож ч байгаагүй тэдний хувьд хүлээн зөвшөөрөхөд маш хэцүү байлаа. Өдрөөс өдөрт шинж тэмдэг нь нэмэгдэж байгаа хүнд өвчинтэй тэмцэхэд ээж охин хоёрт ямар бэрхшэээлүүд тулгарах бол?

Тус киноны гол дүрийг МУСТА жүжигчин З.Онон, Б.Ганжаргал, Э.Мөнх-Эрдэнэ нар бүтээжээ. “ЭЭЖДЭЭ” уран сайхны киног 3 дугаар сарын 8-аас бүх кино театруудаар гарна.