“Инээмтгий хүн” тайзнаа амиллаа

newslifemn 2023-03-7

Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн бүтээлүүдийн нэг болох “Инээмтгий хүн” романыг Pro театрын уран бүтээлчид тайзны бүтээл болгон туурвижээ.

Тус жүжгийг энэ сарын 4-ний өдөр Оросын соёл шинжлэх ухааны төв буюу РЦНК-д нээсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 2-ныг дуустал тоглох юм.

Жүжгийн үйл явдал нь XVII-XVIII зууны зааг үед Англид өрнөнө. Энэ зохиолд Лорд Линней Кленчарлийн азгүй хайр дурлал, золгүй хувь тавиланг зүрх шимширмээр өгүүлсэн байдаг бөгөөд тэрээр юу ч мэдэхгүй нялх багадаа муу хүмүүсийн гарт орж үзэшгүй муухайгаар зэрэмдэглүүлэх ба Гуинплен хэмээх нэр зүүж хэрмэл жүжигчин болдог.

Жүжгийн агуулга: Гуинплений бага байхдаа олж амийг нь аварсан сохор охин Дея өсөж том болоод нэгэндээ хайртай болдог. Үзэшгүй муухай зэрэмдэг болсон Гуинплен, хосгүй гоо үзэсгэлэнтэй боловч сохор бүсгүй Дея нар бие биедээ яг таарч тохирсон хос болно. Хожим нь Гуинплен ховор аз завшаанаар өөрийн Лорд байр сууринд хүрэх боловч энэ нь түүнд сайн юм авчрахгүй.

Нээлтийн үйл ажиллагаанаас толилуулж байна.