Төрийн албаны ерөнхий шалгалтын тов гарлаа

newslifemn 2023-02-1

Төрийн албаны 2023 оны нэгдүгээр улирлын ерөнхий шалгалтыг зохион байгуулахаар Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж, шалгалтын товыг тогтоожээ.


ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

Шалгалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх

  • Бүрдүүлсэн баримт бичгийг 2023 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагаас гуравдугаар сарын 3-ны өдрийн 09:00 цаг хүртэл Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсаар дамжуулан хүлээн авна.

Сонгон шалгаруулалтын хуваарь

  • Шалгалт өгөх хуваарийг 2023 оны гуравдугаар сарын 12-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд байршуулна.
  • Шалгалт өгөх хуваарийн дагуу Төрийн албаны ерөнхий шалгалтыг 2023 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн шалгалтыг Салбар комисс зохион байгуулна.