• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
NewsLife.mn
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүүхэд хамгаалал
  • Урлаг спорт
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүүхэд хамгаалал
  • Урлаг спорт
  • Орон нутаг
No Result
View All Result
NewsLife.mn
Х.Эрдэнэбилэг: Улаанбаатар хотын хүн амын өндөгний хэрэгцээг 100 хувь хангахын тулд  ААН-үүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар үйлдвэрийн хүчин чадлыг 100 хувь ашиглана

Х.Эрдэнэбилэг: Улаанбаатар хотын хүн амын өндөгний хэрэгцээг 100 хувь хангахын тулд ААН-үүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар үйлдвэрийн хүчин чадлыг 100 хувь ашиглана

01/27/2023
: Нийгэм
676
VIEWS
ХуваалцахЖиргэх

Нийслэлд хүнсний хангамж, аюулгүй байдлын чиглэлээр 58 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөлөө

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх төлөвлөгөөг Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Х.Эрдэнэбилэг танилцууллаа.

Уг төлөвлөгөөг хүн амын гол нэрийн 19 бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлагыг үндэслэн, тооцоо судалгаа хийж боловсруулсан бөгөөд газар тариалангийн үйлдвэрлэл, мал аж ахуйн үйлдвэрлэл, хүнсний боловсруулах үйлдвэрлэл зэрэг таван чиглэлд 58 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, газар тариалангийн үйлдвэрлэлийн чиглэлд хүлэмжийн аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлж, өвлийн хүлэмжийн аж ахуйг 20 га-гаар нэмэгдүүлэх, зуны хүлэмжийн аж ахуй байгуулахад лизингийн тогтолцоо бий болгож, хүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэснээр дотоодын үйлдвэрлэлийг 7 мянган тонноор нэмэгдүүлэх тооцоо хийсэн байна.  Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд жимс, жимсгэнэ тариалсан талбайг 100 га-гаар нэмэгдүүлж, Жимс, жимсгэнийн суулгац үржүүлгийн төв байгуулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн хэмжээнд төмс, хүнсний ногооны 95 мянган тонн багтаамжтай энгийн болон автомат механикжсан агуулах, зоорь байгаа бөгөөд 74 хувийг нь ашиглаж байна. Үлдсэн 26 хувийг ашиглах боломжгүй болжээ. Иймээс хагас болон бүрэн автомат механикжсан агуулахыг 20 мянган тонноор нэмэгдүүлэх шаардлагатай гэж тооцон, төлөвлөгөөнд тусгасан аж. Түүнчлэн хөрсний шим тэжээлийн бодисын алдагдлыг нөхөх, ургацын чанар, хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор 200 га талбайг бордох бордоог хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох, хүнсний ногооны усалгаатай талбайн хэмжээг 120 га-гаар нэмэгдүүлэх, тухайн жилд худалдан авсан техникт 50 хувийн хөнгөлөлт үзүүлж, төмсний үйлдвэрлэлийн механикжуулалтыг 90,  хүнсний ногооны механикжуулалтыг 80 хувьд хүргэх зорилт тавьжээ.

Мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлд зургаан үйл ажиллагааны хүрээнд 18 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Тодруулбал, Улаанбаатар хотын хүн амын өндөгний хэрэгцээг 100 хувь хангахын тулд одоо байгаа аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар үйлдвэрийн хүчин чадлыг 100 хувь ашиглана. Мөн нийслэлийн мал аж ахуй эрхэлж буй дүүрэг, хороодыг өвчингүй бүс нутаг болгохоор тандалт судалгаа хийж, мал амьтны гоц халдварт болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах зэрэг олон ажил төлөвлөжээ.

Зөвлөлийн гишүүд дээрх төлөвлөгөөг дэмжиж, хэрэгжүүлэхдээ гадаад, дотоодын зээл, тусламжид хамрагдах чиглэлд санаачилгатай байж, хэрэглэгчдэд хүрсэн ажлуудыг хийх хэрэгтэй гэдгийг онцолж байв.

ShareTweet
Өмнөх

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, Б.Ариунболд нарыг яллагдагчаар татжээ

Дараагийнх

Томуугаар өвчлөгсдийн 70 хувийг хүүхдүүд эзэлж байна

Төстэй нийтлэлүүд

Дадал сумын иргэд Эзэн чингис хааныхаа төрсөн өдрийг тэмдэглэж, “Дэлүүн болдог хөшөөнд”  хүндэтгэл үзүүлэв

Дадал сумын иргэд Эзэн чингис хааныхаа төрсөн өдрийг тэмдэглэж, “Дэлүүн болдог хөшөөнд” хүндэтгэл үзүүлэв

06/07/2023
Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журмыг баталлаа

Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журмыг баталлаа

06/07/2023
40, 50 мянгатыг дахин барилгажуулахдаа хуучин маягийг хадгална

40, 50 мянгатыг дахин барилгажуулахдаа хуучин маягийг хадгална

06/03/2023
Маргааш зах, худалдааны төвүүд ажиллахгүй

Маргааш зах, худалдааны төвүүд ажиллахгүй

06/02/2023
Маргааш дараах байршилд зам хаана

Маргааш дараах байршилд зам хаана

06/02/2023
Э.Оюунболд: УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ нар Засгийн газраас баталсан журмыг хэрэгжүүлэхгүй байна

Э.Оюунболд: УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ нар Засгийн газраас баталсан журмыг хэрэгжүүлэхгүй байна

05/30/2023

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Шинээр

Дадал сумын иргэд Эзэн чингис хааныхаа төрсөн өдрийг тэмдэглэж, “Дэлүүн болдог хөшөөнд” хүндэтгэл үзүүлэв

Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журмыг баталлаа

“Тавантолгой төмөр зам” болон “Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг дуусгавар болголоо

Авто зам засвар арчлалтын төрийн өмчит компаниудыг нэгтгэж, 34 хүртэлх хувийг биржээр олон нийтэд нээлттэй арилжина

Цахилгаан авто машины хэрэглээг нэмэгдүүлэх Ажлын хэсэг байгуулна

Архангай, Төв, Завхан, Хэнтий, Говь-Алтай аймаг 100 жилийн ойн баяр наадам тэмдэглэнэ

Шинээр

  • Дадал сумын иргэд Эзэн чингис хааныхаа төрсөн өдрийг тэмдэглэж, “Дэлүүн болдог хөшөөнд” хүндэтгэл үзүүлэв
  • Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журмыг баталлаа
  • “Тавантолгой төмөр зам” болон “Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг дуусгавар болголоо

Төрөл

  • Байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • нийгэм
  • Нэг хот-Нэг стандарт
  • Орон нутаг
  • Сонин хачин
  • Технологи
  • түүхийн жимээр
  • Улс төр
  • Урлаг спорт
  • хотын амьдрал
  • Хөдөө аж ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд

Танд хэрэгтэй

Дадал сумын иргэд Эзэн чингис хааныхаа төрсөн өдрийг тэмдэглэж, “Дэлүүн болдог хөшөөнд”  хүндэтгэл үзүүлэв

Дадал сумын иргэд Эзэн чингис хааныхаа төрсөн өдрийг тэмдэглэж, “Дэлүүн болдог хөшөөнд” хүндэтгэл үзүүлэв

06/07/2023
Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журмыг баталлаа

Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журмыг баталлаа

06/07/2023
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах

© 2019 NewsLife.mn

No Result
View All Result
  • Home
  • Хүүхэд хамгаалал
  • Байгаль орчин
  • Улс төр
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Урлаг спорт
  • Эдийн засаг
  • Технологи
  • Боловсрол

© 2019 NewsLife.mn