• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
NewsLife.mn
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүүхэд хамгаалал
  • Урлаг спорт
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүүхэд хамгаалал
  • Урлаг спорт
  • Орон нутаг
No Result
View All Result
NewsLife.mn
Гэр бүлээ аврахын тулд эмэгтэйчүүд ямар ч зохиолыг бичиж чадна

Гэр бүлээ аврахын тулд эмэгтэйчүүд ямар ч зохиолыг бичиж чадна

01/16/2023
: Урлаг спорт
664
VIEWS
ХуваалцахЖиргэх

Хошин урлагийн ууган продакшны нэг “Х-ТҮЦ”-ийн  уран бүтээлчид  “Зохиолгүй амьдрал” тайзны инээдмийн жүжгээр үзэгчидтэйгээ уулзав. Тэд 10 жилийн тэртээ “Сэрүүн хасын нууц” эмгэнэлт драмын жүжгийг тоглож, үзэгчдийг уйлуулж байсан бол эдүгээ “Зохиолгүй амьдрал”-аар инээлгэж догдлуулж чадлаа.

Үнэхээр хүн бүр амьдралаа өөрийнхөө зохиолоор удирддаг байх даа гэсэн бодол энэ жүжгийг үзсэн хүн бүрт төрсөн байх. Тиймээс ч Соёлын төв өргөөний үүдний хэсэгт “Та өөрийнхөө зохиолгүй амьдралдаа гарчиг өгвөл” гэсэн самбарыг байрлуулж хүн бүр өөрийн амьдралын зохиолдоо нэр өгч бичиж байлаа.

Нөхөр нь түүнийг худалч гэж хэлээд явсан бол эхнэр яах ёстой вэ. Түүнийг буцааж авчрах олон арга бий. Жүжгийн гол дүр Кетти Гаррисонд буюу жүжигчин Г.Нарансолонго байнга л худлаа ярина. Тэр алдаагаа тэрбээр огтхон ч засаж чаддаггүй. Зүгээр л байнгын худлаа ярина. Гэр бүлийн сайн найзтайгаа өглөөний цай уусан ч тэрийгээ нууцалж худлаа ярьж, найзыгаа ч худлаа ярихаас аргагүй байдалд хүргэнэ. Энэ байдлаас үүдсэн эргүүлэг, гэнэтийн урьдчилан тааварлашгүй хуйвалдааны төсөөлөмгүй адал явдлууд өрнөнө. Бас нэлээн хөгжилтэй, үзэгчдийг огтхон ч уйдаахааргүй инээдэм хөвөрнө.

Эмэгтэй хүний гэм хоргүй жижигхэн заль мэх хаашаа эргэж хэрхэхийг үнэхээр тааварлашгүй билээ. Гэр бүлээ аврахын тулд эмэгтэйчүүд ямар ч боломжгүй зүйлийг хийдэг гэдгийг харуулсан жүжиг болжээ.

Урлагийн гавъяат зүтгэлтэн Ч.Найдандоржийн хамгийн анхны уран бүтээлүүдийн нэг “Худалч эхнэр” жүжгийг дахин найруулан тавьсан нь энэ бөлгөө.

Энд дурдахгүй байхын аргагүй зүйл бол жүжгийн тайз засалт болоод дуу хөгжим. Жүжигт хөг нэмж, үзэгчдийг суудал дээр нь өндөлзүүлж байсан зүйл бол яах аргагүй хөгжим, жүжигчдийн дуулалт, бүжиглэлт байлаа.

Жүжгийн төгсгөлд жүжигчдэд баяр хүргэхээр тэдний гэр бүлийнхэн ирсэн байсан бөгөөд ялангуяа хүүхдүүд нь ирсэн байсан хамгийн өхөөрдөм байв.

May be an image of 2 people and indoor
ShareTweet
Өмнөх

Б.Мөнхцэцэг: Эрс тэс нөхцөлд ажиллах, олон зориулалтаар ашиглах, техник үзүүлэлт зэрэг шаардлагын дагуу шинэ машинуудыг авсан

Дараагийнх

Хүүхдийн мөнгөнд хамрагдах эсэхээ хэрхэн шалгах зааврыг хүргэж байна

Төстэй нийтлэлүүд

ДУУДЛАГААР ИРДЭГ ТУЯА

ДУУДЛАГААР ИРДЭГ ТУЯА

01/27/2023
“Зохиолгүй амьдрал” жүжгийн нээлт энэ сарын 13-нд болно

“Зохиолгүй амьдрал” жүжгийн нээлт энэ сарын 13-нд болно

01/11/2023
Бөртэ чоно-2022: Шилдгийн шилдэг тамирчнаар Ц.Цогтбаатар тодорлоо

Бөртэ чоно-2022: Шилдгийн шилдэг тамирчнаар Ц.Цогтбаатар тодорлоо

12/27/2022
Шинэ жилээ дурсамж дүүрэн өнгөрүүлэхэд туслах шилдэг долоон зөвлөгөө

Шинэ жилээ дурсамж дүүрэн өнгөрүүлэхэд туслах шилдэг долоон зөвлөгөө

12/19/2022
Д.Хадбаатар аваргынхаа зээ охиныг дэмжицгээе

Д.Хадбаатар аваргынхаа зээ охиныг дэмжицгээе

12/14/2022

“АТАРЧИН-2022” спорт наадам амжилттай болж өндөрлөлөө

11/29/2022

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Шинээр

Б.Даваадорж: Удирдлагын дотоод систем ашигладаг байгууллагын бүтээмж эрс нэмэгддэг

Бямба, Ням гарагт тээврийн хэрэгслийн дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах санал гаргажээ

Замын хөдөлгөөний журамд анх удаа зөрчил гаргасан жолоочид сануулах арга хэмжээ авахаар тусгажээ

Монголоос Турк руу 35 хүний бүрэлдэхүүнтэй аврах баг илгээж, Сирид хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

Өвдөг ба халазионы мэс заслын тусламж, үйлчилгээний 75 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө

Зам тээврийн ослын улмаас дөрвөн жилийн дотор 240 хүүхэд амиа алджээ

Шинээр

  • Б.Даваадорж: Удирдлагын дотоод систем ашигладаг байгууллагын бүтээмж эрс нэмэгддэг
  • Бямба, Ням гарагт тээврийн хэрэгслийн дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах санал гаргажээ
  • Замын хөдөлгөөний журамд анх удаа зөрчил гаргасан жолоочид сануулах арга хэмжээ авахаар тусгажээ

Төрөл

  • Байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • нийгэм
  • Нэг хот-Нэг стандарт
  • Орон нутаг
  • Сонин хачин
  • Технологи
  • түүхийн жимээр
  • Улс төр
  • Урлаг спорт
  • хотын амьдрал
  • Хөдөө аж ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд

Танд хэрэгтэй

Б.Даваадорж: Удирдлагын дотоод систем ашигладаг байгууллагын бүтээмж эрс нэмэгддэг

Б.Даваадорж: Удирдлагын дотоод систем ашигладаг байгууллагын бүтээмж эрс нэмэгддэг

02/08/2023
Бямба, Ням гарагт тээврийн хэрэгслийн дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах санал гаргажээ

Бямба, Ням гарагт тээврийн хэрэгслийн дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах санал гаргажээ

02/07/2023
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах

© 2019 NewsLife.mn

No Result
View All Result
  • Home
  • Хүүхэд хамгаалал
  • Байгаль орчин
  • Улс төр
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Урлаг спорт
  • Эдийн засаг
  • Технологи
  • Боловсрол

© 2019 NewsLife.mn