• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
NewsLife.mn
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүүхэд хамгаалал
  • Урлаг спорт
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүүхэд хамгаалал
  • Урлаг спорт
  • Орон нутаг
No Result
View All Result
NewsLife.mn
Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр тохиож байна

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр тохиож байна

01/13/2023
: Улс төр
580
VIEWS
ХуваалцахЖиргэх

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 13-ны өдөр тохиож байна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр гэж заасан байдаг. Энэ онд Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийн 31 жилийн ой тохиож байгаа билээ. Ингээд шинэ Үндсэн хуульд заасан Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх сөхвөөс..

Монгол Улсын Их цааз (Үндсэн хууль)-ын төслийг 1991 оны 6 дугаар сарын 10-наас 1991 оны 9 дүгээр сарын 1-ний хооронд ард нийтээр хэлэлцүүлж дүгнэсэн бөгөөд иргэд Үндсэн хууль хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд өөрсдийн санал бодлоо ирүүлсээр байжээ.

Төслийг нийт 7 мянга гаруй байгууллага, хамт олон хурлаараа хэлэлцэж, түүнд 900 мянга гаруй хүн оролцож, давхардсан тоогоор хоёр зуун мянга гаруй санал гарсан байна. Эдгээ саналыг яам, тусгай газар, нам, олон нийтийн болон эрдэм шинжилгээний байгууллагууд, аймаг, хотын гүйцэтгэх захиргаад шүүж үзээд яам, газар, байгууллага, орон нутгийн хэмжээнд шийдвэрлэх асуудлуудыг түүгээрээ ярилцаж, төсөлтэй шууд холбогдох 8 мянга гаурй саналыг түүвэрлэн комисст ирүүлсэн аж.

Хэлэлцүүлгийн явцад гарсан саналыг төслийн бүлэг тус бүрээр авч үзэхэд 1.5 хувь нь “Удиртгал” хэсгийн талаар, 26.4 хувь нь Нэгдүгээр бүлэг, 21.1 хувь нь Хоёрдугаар бүлэг, 40.8 хувь нь Гуравдугаар бүлэг, 8.8 хувь нь Дөрөвдүгээр бүлэг, 1.4 хувь нь Тавдугаар бүлэгтэй холбогдсон санал байв.

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн гэж Нэгдүгээр бүлгийн арванхоёрдугаар зүйлд заасан байдаг.

Монгол Улсын Их цааз (Үндсэн хууль)-ын төслийг хэлэлцэж байх үед ард иргэдээс Төрийн сүлд, далбааны төсөл, загварын талаар олон санал ирсэн. Тэдгээрийн нэлээд хэсэг нь тухайн үеийн сүлд, далбааг хэвээр үлдээх, нөгөө нь сүлдийг “соёмбо”, далбааг хөх өнгөтэй болгож өөрчлөх, гурав дахь нь 1960 оноос өмнөх уламжлалыг сэргээхийг санал болгожээ. Энэ асуудал нь зөвхөн хууль зүй төдийгүй түүх, улс төрийн, бас урлаг утга зохиол судлалын олон талтайг харгалзан төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс оролцсон ажлын тусгай хэсэг байгуулж, хөдөлмөрчдийн саналыг тусад нь нэгтгэсэн судалсны үндсэн дээр цагаан цэцгэн дээр суурилуулсан соёмбо бүхий өмнөх хувилбарыг өөрчлөн шинэ загвар төлөс боловсруулж, тухайлан хэлэлцүүлэх зэргээр ажиллажээ.

Ингээд өмнөх бэлэн загварыг сэргээх амархан, харин арай шинэлэг санаа бүхий хувилбаруудыг олон түмэн, Ардын Их Хурлын депутатуудад толилуулж, сонголт хийх нь зүйтэй гэж Улсын Бага Хурал үзээд шинэ хувилбарыг хэлэлцүүлэхээр болжээ.

Ардын Их Хурлын дарга Ж.Уртнасан сүлдийн талаар хоёр хувилбарын санал хураалгасан байна. Эхлээд цөөнхийн санал болгосон соёмбо голлосон сүлдтэй байх томьёоллоор санал хураахад 64 хувь нь татгалзжээ. Мөн 1960 онд баталсан сүлдийг хэвээр үлдээе гэснээр санал хураахад 54 хувь нь зөвшөөрсөнгүй. Ингээд өмнө нь 85 хувийн саналаар батлагдсан зураач Ц.Ойдовын бүтээсэн сүлдийн төсөл хүчин төгөлдөр үлдсэн юм.

ShareTweet
Өмнөх

“Зохиолгүй амьдрал” жүжгийн нээлт энэ сарын 13-нд болно

Дараагийнх

Нас барсан тэтгэвэр авагчийн эхнэр, эсвэл нөхрийнх нь өндөр насны тэтгэврийн хэмжээг 20 хувиар нэмэгдүүлдэг болно

Төстэй нийтлэлүүд

Х.Нямбаатар: Мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан хүмүүсийн дансыг царцаана

Х.Нямбаатар: Мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан хүмүүсийн дансыг царцаана

03/22/2023
Ж.Мөнхбатыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх тухай тогтоолын төслийг хэлэлцэн батлахыг дэмжлээ

Ж.Мөнхбатыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх тухай тогтоолын төслийг хэлэлцэн батлахыг дэмжлээ

03/21/2023
Д.Амарбаясгалан: Шүүр ажиллагааны хүрээнд хууль зөрчиж томилогдсон 800 орчим албан хаагчийг чөлөөлнө

Д.Амарбаясгалан: Шүүр ажиллагааны хүрээнд хууль зөрчиж томилогдсон 800 орчим албан хаагчийг чөлөөлнө

03/20/2023
Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын дараагийн сайдыг 14 хоногийн дотор томилно

Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын дараагийн сайдыг 14 хоногийн дотор томилно

03/20/2023
Д.Амарбаясгалан: Төр тогтвортой байснаар бодлого, шийдвэр тогтвортой байна

Д.Амарбаясгалан: Төр тогтвортой байснаар бодлого, шийдвэр тогтвортой байна

03/20/2023
Засгийн газраас  хугацаат цэргийн албан хаагчдын тоог нэмэх, “Оюутан цэрэг” хөтөлбөрийг өргөжүүлэх зэрэг зорилт тавьж байна

Засгийн газраас хугацаат цэргийн албан хаагчдын тоог нэмэх, “Оюутан цэрэг” хөтөлбөрийг өргөжүүлэх зэрэг зорилт тавьж байна

03/17/2023

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Шинээр

Хашаандаа мод, ногоон байгууламж таривал урамшуулна

51 байршилд гоёлын ургамал, чимэглэлийн бут сөөгийг тарьж, долоон байршилд цэцэгт байгууламж хийнэ

Л.Оюун-Эрдэнэ: Залуу Ерөнхий сайдын хувьд шинэ үе, шинэ мянганы залуучууддаа гүүр нь байх болно

Сонгинохайрхан дүүрэгт “23 дугаар нэгж хороолол”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлнэ

Нохой, муур устгах ажлын нэгж тарифыг 24,000 төгрөг болгон шинэчлэхээр танилцуулав

Үер борооны усны байгууламж болон бусад бүлгийн 14 стандартын төслийг хэлэлцэнэ

Шинээр

  • Хашаандаа мод, ногоон байгууламж таривал урамшуулна
  • 51 байршилд гоёлын ургамал, чимэглэлийн бут сөөгийг тарьж, долоон байршилд цэцэгт байгууламж хийнэ
  • Л.Оюун-Эрдэнэ: Залуу Ерөнхий сайдын хувьд шинэ үе, шинэ мянганы залуучууддаа гүүр нь байх болно

Төрөл

  • Байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • нийгэм
  • Нэг хот-Нэг стандарт
  • Орон нутаг
  • Сонин хачин
  • Технологи
  • түүхийн жимээр
  • Улс төр
  • Урлаг спорт
  • хотын амьдрал
  • Хөдөө аж ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд

Танд хэрэгтэй

Хашаандаа мод, ногоон байгууламж таривал урамшуулна

Хашаандаа мод, ногоон байгууламж таривал урамшуулна

03/24/2023
51 байршилд  гоёлын ургамал, чимэглэлийн  бут сөөгийг тарьж, долоон байршилд  цэцэгт байгууламж хийнэ

51 байршилд гоёлын ургамал, чимэглэлийн бут сөөгийг тарьж, долоон байршилд цэцэгт байгууламж хийнэ

03/24/2023
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах

© 2019 NewsLife.mn

No Result
View All Result
  • Home
  • Хүүхэд хамгаалал
  • Байгаль орчин
  • Улс төр
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Урлаг спорт
  • Эдийн засаг
  • Технологи
  • Боловсрол

© 2019 NewsLife.mn