ХААБ: 2022 онд 1.1 их наяд төгрөгийн үнэ бүхий хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг арилжсан байна

newslifemn 2023-01-3

Хөдөө аж ахуйн бирж ТӨХК өнгөрсөн онд 1.1 их наяд төгрөгийн үнэ бүхий хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг арилжсан байна.

2022 онд хөдөө аж ахуйн биржээр нийт 184 удаагийн арилжаа зохион байгуулагдаж 1177 хэлцлээр 1.1 ИХ НАЯД төгрөгийн үнэ бүхий бараа, түүхий эдийг арилжсан ба энэ нь өмнөх оноос 39.8 хувиар өссөн.

Ямааны ноолуур – 7880 тн

Ямааны завод ноос – 2027 тн

Тэмээний ноос – 1960 тн

Хонины ноос – 18873 тн

Тосны ургамал – 9990 тн

Тэмээний очёс – 17.9 тн

Сарлагийн хөөвөр – 0.5 тн

Мал бэлтгэл – 20 толгой

Хонины завод ноос – 24.1 тн тус тус арилжсан байна.