“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ, “Монголын цахилгаан холбоо” ХК барилгын техникийн хяналтыг цахимжуулах чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ нь улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, арга хэмжээнд захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажилладаг бөгөөд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх “Цахимжъя” зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Санамж бичгийн хүрээнд улсын төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл, арга хэмжээнд камерын хяналтыг үе шаттай нэвтрүүлэн ажиллахаар тусгалаа. Ингэснээр барилгын ажлын үе шат бүрийг талбай дээрээс хянах, ХАБЭА-н шаардлагын хэрэгжилтийг тухай бүр хянаж зөрчил, доголдлыг илрүүлэн засах, зардал, цаг хугацаа хэмнэх олон талын ач холбогдолтой.
Санамж бичгийг төрийн өмчит компани, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашид харилцан ашигтай хамтран ажиллах зорилтын хүрээнд “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын Гүйцэтгэх захирал Д.Мөнхбаатар, “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Сайнжаргал нар гарын үсэг зурж баталгаажууллаа

2 cэтгэгдэлтэй
It’s fascinating how much psychology impacts our gaming habits! Seeing platforms like WinPH prioritize customer care-like a smooth PH987 Login-really enhances the experience & builds trust. A well-supported player is a happier player!
Finally found a platform that actually delivers on its promises. The rewards are fair and the community vibe is great. Highly recommend giving pamanuncleempire a shot.