“Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ болон “Монголын барилгын салбарын эрдэмтдийн нэгдсэн холбоо”-той хамтран ажиллахаар болов

newslifemn 2026-08-6

“Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ болон “Монголын барилгын салбарын эрдэмтдийн нэгдсэн холбоо” ТББ өнөөдөр Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд талууд барилга, хот байгуулалтын салбарын шинжлэх ухаан, техник, технологийн хөгжлийг дэмжих, хууль тогтоомж, норм, нормативын баримт бичиг боловсруулахад мэргэжлийн санал, зөвлөмж солилцох, эрдэм шинжилгээ, судалгаа, сургалт, семинар, хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулах, инженер, архитекторуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.
Энэхүү хамтын ажиллагаа нь төр, шинжлэх ухаан, мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог бэхжүүлж, барилгын салбарын тогтвортой хөгжил, инновац, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.