Бидний өмсөж буй хувцас газар нутгаас эхэлдэг. Энэ санаа өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Fashion4Land форум”-ын гол агуулгыг тодорхойллоо. Тус форумын үеэр байгалийн ширхэгт материал, газрын тогтвортой менежмент болон загварын салбарын хөгжлийн шинэ хандлагыг хэлэлцэж, залуучуудын бүтээлч санаачилга, тогтвортой загварын шийдэл, ноос болон бусад байгалийн ширхэгтийн ирээдүйн боломжийг онцолсон юм.
Загварын салбарыг бид ихэвчлэн дизайн, гоо зүй, хэрэглээний соёлтой холбон ойлгодог. Харин Fashion4Land үүний цаана буй илүү өргөн хүрээний асуудлыг хөндөж байна. Тухайлбал, бидний өмсдөг хувцсыг бүтээх түүхий эд хаанаас бий болдог вэ? Түүнийг үйлдвэрлэхэд газар, ус, хөрс, бэлчээр болон экосистемд ямар нөлөө үзүүлдэг вэ? гэсэн асуултыг дэвшүүлж байна.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Fashion4Land санаачилгын үзэл баримтлалд хөвөн, ноолуур, ноос, модонд суурилсан ширхэгт болон синтетик материал зэрэг түүхий эд нь газрын нөөцөд өөр өөрийн ул мөр үлдээдэг болохыг онцолж байна. Тиймээс загварын салбарын тогтвортой шилжилт нь зөвхөн үйлдвэрлэлийн технологийн асуудал бус, газрын эрүүл мэнд, усны нөөц, биологийн олон янз байдал, малчдын амьжиргаа болон хариуцлагатай нийлүүлэлтийн сүлжээтэй салшгүй холбоотой асуудал юм хэмээн үзжээ.
Монголын бэлчээрээс дэлхийн загварын зах зээл хүртэл
COP17-ын хүрээнд “Тогтвортой ширхэгтийн холбоо” мөн тогтвортой бэлчээрийн менежмент, хариуцлагатай ширхэгт үйлдвэрлэл болон малчдын амьжиргааны уялдаа холбоог онцоллоо. Тус байгууллага COP17-ын хөтөлбөрөөрөө дамжуулан малчид, төрийн байгууллага, загварын брэндүүд, судлаачид, хөрөнгө оруулагчид, бодлого боловсруулагчид болон иргэний нийгмийн төлөөллийг нэг дор холбохыг зорьжээ. Ингэснээр Fashion4Land-ийн хэлэлцүүлэг хувцсыг хэрхэн үйлдвэрлэх вэ?гэсэн асуултаас нэг алхам цаашилж хувцасны түүхий эдийг бий болгож буй газар нутгаа хэрхэн эрүүл байлгах вэ? гэсэн илүү өргөн хүрээний асуудлыг хөндөж байна.
Өнөөдрийн Fashion4Land форумын онцлох оролцогчид төрийн бодлого, бизнес, инноваци, загварын салбар болон урлагийн төлөөллийг нэг дор нэгтгэлээ.

6 cэтгэгдэлтэй
I’ve been trying a few different sites lately and this one really stands out. The payouts are fast and the interface is super smooth. Definitely worth checking out pk777cc
I really appreciate the fair play and the transparency of this site. It is hard to find such honest platforms these days. Check out 9ajilicom.
I have been playing online for years and reliability is everything to me. This platform consistently delivers on time and their fair play certificates give me total peace of mind. The mobile app runs like butter and I love how often they drop surprise free spins. Welcome aboard for all the new players. bdsuperbaji
Login process is very secure and quick. I love how they handle user accounts and the bonuses are actually generous. Try jili01casinologin today.
Fast deposits and even faster withdrawals. That is all I really care about and this site delivers perfectly. mustang303login is the real deal.
Really loving the interface here. The loading speed is fast and the games are super smooth. Definitely my new favorite spot to hang out. Check out dreamjili2login