БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа

newslifemn 2026-08-10

Хаврын ээлжит чуулганаар буюу 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийг эцэслэн баталсан юм. Уг хууль хүчин төгөлдөр болсноор төрийн өмчит компаниудын засаглалыг чангатгах, ил тод байдлыг сайжруулах нөхцөл бүрдлээ. Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүнээс санаачлан өргөн мэдүүлсэн хуулийн төслийг гишүүдийн олонх дэмжиж, шийдвэрлэснээр төрийн өмчит компанид “БЭТ” томилох, хэн нэгэн хариуцлагаас зайлсхийдэг байдлыг таслан зогсоов.

Ийнхүү хуулийн зөрчил, давхардлыг арилгаж, Үндсэн хуулийн зарчимд нийцсэн хуулийг 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байна. Түүнчлэн Иргэний хууль, Компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиудтай нийцүүлж, төрийн оролцоог хуульд заасан хүрээгээр хязгаарлав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

  • Hey mates, I have been looking for a reliable slot site in the Philippines and finally struck gold here. The games load super fast even on mobile data and the bonuses actually reach my wallet without any drama. Big thanks to the crew for keeping things smooth and fair. Check it out at phnustargame

  • I was a bit skeptical at first but vn88aaclub completely won me over. The interface is super clean and games run without a single hiccup on my phone during lunch breaks. Regular promotions keep things exciting and I never feel rushed or pressured. Truly a top notch experience for casual and serious players alike. vn88aaclub