Баян-Өлгий аймгийн дараагийн Засаг даргад Н.Тилеуханы нэр хүчтэй яригдаж байна

newslifemn 13 цагийн өмнө

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.Зангарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөнтэй холбоотойгоор дараагийн Засаг дарга хэн байх вэ гэсэн таамаг төрийн ордонд яригдаж эхэлжээ.

Тус аймгийн Засаг даргын албан тушаалд  боловсон хүчний төлөөлөл болох Нажкейн Тилеуханы нэр дуулдаж байна.

Н.Тилеухан нь 1985 онд Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн бөгөөд Жантекэй омгийн хүн ажээ. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 10-н жилийн бүрэн дунд сургуулийг төгсөөд МУИС, “Идэр” Дээд сургууль, ШУТИС-ийг тус тус төгссөн. Барилгын инженер мэргэжилтэй. Бизнесийн удирдлага, эдийн засаг, гаалийн удирдлагын баклавр зэрэгтэй юм байна.

Ажилласан байдлыг нь харвал, 2007-2010 онд “БУЛБУЛ ХХК”-д менежер

2010-2015 онд өөрийн үүсгэн байгуулсан “ИЙГЛ ҮШ-АРЫС” ХХК-д гүйцэтгэх захирал

2015-2017 онд МАН-ын Улс төр, намын байгуулалтын газарт улс төрийн ажилтан

2017-2020 онд Барилга, хот байгуулалтын яамны Бодлого төлөвлөлтийн газарт Хөрөнгө оруулалт үйлдвэрлэлийн дарга

2010-2015 онд Монголын буудлагын холбооны дэд дарга

2013-2016 онд Баян-Өлгий аймгийн Өлгий хүчтэн дэвжээний үүсгэн байгуулагч, тэргүүн

2016-2022 онд Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөлийн дарга

2020 оноос “Хан билүү” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.